Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
2023 оны 11-р сарын 16-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...+2 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -5…-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -5…-7 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -6…-8 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатарт: -12 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд талын нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +4...-1 градус хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна