Гурван ачааны машин мөргөлдөж нэг хүн бэртжээ

Х.Есү
2023/11/16

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцийн даваа” гэдэг газар ачааны гурван автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр ОБЕГ-т иржээ. 

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Синотрак ZZ325" загварын ачааны хоёр автомашин уулын өгсүүр хэсэгт гулгаад уулын бэлд байсан “Синотрак ZZ3257” загварын ачааны автомашины бүхээгийн хэсгийг мөргөж, жолооч Б (40 настай эрэгтэй) жолооны хүрдэндээ хөл хэсгээ хавчуулсан байжээ. 

“Холматро”-ийн задаргааны багаж ашиглан 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн Яаралтай тусламжийн эмч болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна