Хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажилласан найман иргэдээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ. Тодруулбал, дээрх найман иргэнийг хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг шүүхээр тогтоосон байна. Иймд хэргийн холбогдогчдоор ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нь нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.130
Сайнхүүгийн Ганбаатар ямар ч сургууль төгсөөгүй хүн шүү дээ. Хуурамч дипломтой болох нь 2013 онд илэрсэн шүү дээ.Түүнийг хуурамч дипломтой гэдгийг З.Энхболд зарласан юм шүү.
Хариулах202.131.225.242
Хуурамч дипломтой Улсын Их Хурлын гишүүд яах вэ. Аубакир гишүүн байна
Хариулах