Улсыг 9 их наядаар хохироосон “Сахал” Д.Эрдэнэбилэг ба түүний "цэргүүд" хариуцлагаас мултрах ёсгүй


Банк, санхүүгийн бизнес бол бүх салбарын ААН-үүдэд боломж олгодог гэдэг утгаараа бизнес, бизнесийн дээд гэж тооцогддог, үүнтэйгээ дүйцэхүйц ёс зүй, ариун дагшин байдлыг шаарддаг. 

Зах зээл өндөр хөгжсөн улсуудад банкууд өөр салбарын бизнест орно гэж бараг байдаггүй бөгөөд хэрвээ ийм зүйл тохиолдвол маш ёс зүйгүй үйлдэл хэмээн хүлээж авдаг байна. Баруунд бол бизнес эрхлэгчид санаагаа олчихоод хамгийн түрүүнд банк дээр очдог, нэг үгээр банкууд бизнесийн шинэлэг санаагаар бялхаж байдаг. 

Гэтэл тоглоомын компани байгуулчихаад зээл хүсэж өгсөн төслүүдээс хэрэгжүүлээд эхэлбэл юу болох билээ. Чухам тиймээс санхүүгийн эх үүсвэртээ дулдуйдан бусдын боломжийг булааж байна гэж үздэг.    

Энэ ч үнэн болохыг Монголд Худалдаа хөгжлийн банкны өдүүлсэн хэргүүд харуулж байгаа юм.

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнбилэг 2007 оны үест төрийн өндөр албан тушаалтнуудтай үүсгэсэн харилцаа холбоондоо дулдуйдан Улаанбаатар хотын банкны хувьцааг эзэмших болж, улмаар 2020 онд ХХБ-инд нэгтгэсэн.  

2009 оноос “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨК-ийн тендерт орсон “Кью Эс Си” ХХК-ийн санхүүжүүлэгчээр ажиллаж, тэр цагаас хойш “ДТҮ” ТӨК-ийг схем үүсгэх маягаар “мөлжсөн”. “Кью Эс Си” ХХК өнгөрсөн хугацаанд “ДТҮ”-т хөрөнгө оруулалт хийсэн ч баяжмал худалдаж олсон мөнгө нь түүнээс давна уу гэхээс дутахгүй.

 Төмөр зам барьж, “Ашиглах шилжүүлэх” нөхцөлтэй байсан концессыг “Барих шилжүүлэх” болгож өөрчлөн богино хугацаанд том ашиг хийсэн үйлдлийг ч гаргасан. “Кью Эс Си” ХХК-ийн ашиг бол улсын хувьд алдагдал байсан.    

Дараа нь “Эрдэнэт” УБҮ-ийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлж авах ажлыг “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийг ашиглан УИХ-аас зөвшөөрөл авалгүйгээр хэрэгжүүлсэн. Улайм цайм хууль зөрччихсөн.

“Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн хууль бусаар хувьчлан улсад их хэмжээний хохирол учруулсан.  

Өдгөө дээрх хэргүүд нь 21 оролцогч, хоёр хуулийн этгээдийн бүрэлдэхүүнтэй  эрүүгийн хэрэг болон хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхэд шилжээд буй.

Уг нь жилийн өмнө буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр АТГ-аас прокурор руу шилжүүлсэн ч 2023 оны хоёрдугаар сард  Д.Эрдэнэбилэг эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай хэмээн Сингапур улсад 14 хоног эмчлүүлэх хүсэлт гаргаж, улмаар одоо болтол Сингапурт байгаа.

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар түүнээс гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад явуулчихсан байдаг.

Тэрбээр хугацаандаа эргэж ирээгүй тул Прокурорын байгууллага 2023 оны дөрөвдүгээр сард “Яллагдагч Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсад байхгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

 Ингэснээр 9 орчим их наяд төгрөгийн хохиролтой том хэрэг гацаанд орох нь уу гэсэн болгоомжлол үүссэн ч түүний хэргийг тусгаарласнаар хэргүүд шүүхээр шийдэгдэх боломж бүрдээд байна. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.141
    2023/11/19

    Гэнэт баяжих насанд цөвтөй гэж...

    Хариулах
  • 66.181.185.53
    2023/11/18

    Ж.Болдбаатараас асуугаач, энэ новш ,цэвэр хуйвалдагч байна шүү, шүүх эрх мэдлийг болон үүнтэй хологдох хуулийг өөрчилж зохистой хэмжээнд байлгах арга хэмжээг шүүхийн тухай хуулиар зохицуулах боломжтой юу, УИХ-д болон Ерөнхийлөгчид эрх мэдэл Үндсэн хуулиар олгогдох ёстоы.

    Хариулах
  • 139.5.218.212
    2023/11/17

    ёсгүй юм ёстой болдог хорвоо. зүгээр л өнгөрнө.

    Хариулах
  • 202.126.89.22
    2023/11/17

    Gemtniig gesgeej gemguig hamgaalna. Tor

    Хариулах
  • 66.181.186.130
    2023/11/17

    Миеэ.Энхболдын ижил хятадын эрлийзүүдийн нэг нь энэ шүү дээ.Ер нь Да.Ганболд, С.Баярцогт, Миеэ.Энхбо

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/11/16

    Хулгайчуудыг яах ёстоя юм...

    Хариулах
  • 202.9.40.189
    2023/11/16

    Намд хандив өгдөгүй үндэсний капиталистүүдийг намнах арга юм байна захиалгат нийтлэл дээр эх сурвалжаа бичмээр юм, 2009 он ямар байлаа даа., хөрөнгө оруулагч нараа хуулийн заалтаар айлгаж үргээгээд дараа нь концесс зарлаад дөнгөж хөл дээр нь босгож эхлэнгүүт аль муугаар нь нэрлэж, худалдаачин сэтгүүлч нараар мэдээ нийтлүүлээд л... ер нь үйлдвэр хөл дээр нь босгож байгаа хүнийг дардаг, нийтэд буруу сэтгэгдэл төрүүлэх арга байна. харин тээврийн жолооч, эсвэл малчин тариачин сайн гэдэг үзэл суртал үнэртээд л явчихлаа шүү

    Хариулах
    • 31.173.87.61
      2023/11/16

      Гэнэт идэх гэдсэнд халтай юмаа.