Олон нийтийн газар танхайрч буй бичлэг хийсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Х.Есү
2023/11/17

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг нийтлэгдснийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн билээ.

Тус газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн “Э” нь “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор бичлэг хийж нийтийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн холбогдогч “Э”-д Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.152
    2023/11/17

    Хүмүүсийг зориудаар стресст оруулж амар амгалан байдлыг алдагдуулах сайхан байх уу залуусаа ийм хүчирхийлэл амьдрал дээр бодитоор их байгаа шүү сурталчлаад хэрэггүй биз дээ

    Хариулах
  • 202.126.88.140
    2023/11/17

    Бичлэг хийлээ гээд гажуудаж байдаг нийгмийн хэв журамтай ийм новшийн хууль журамтай улс үндэстэн дэлхийд байна уу ер нь. Чөтгөр ав гэж

    Хариулах