“D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50.000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл гаргасан.
2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагийн байдлаар 102 мянга давжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юмхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна