У.Цэвэгмид: Тариаг найруулж хийсэн бодисыг шалгаж байна. Хүүхдүүдийг насан туршид нь хянана

Х.Батсайхан
2023/11/24

17 хүүхдэд тариа андуурч хийсэн байж болзошгүй хэргийн талаар “Эх нярай, хүүхдийн үндэсний төв-2” эмнэлгийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Цэвэгмид дараах мэдээллийг өглөө.


“Шөнө 00.00 цагийн үед дуудагдаж ирэхэд хүүхдүүд өндөр халуурсан, чичирч уйлагнасан байсан. Бид яаралтай арга хэмжээ авч, нэг хүүхдийг нэг эмч харгалзахаар зохион байгуулалт хийж, шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийснээр 2-3 цагийн дараа хүүхдүүдийн бие тогтворжиж, унтсан байгаа. 

Юунаас болж ийм явдал болсныг тодруулахаар ажиллаж байна. Эдгээр хүүхдүүд манай эмнэлэгт 2-5 хоног хэвтээд эмчлүүлчихсэн, өмнө нь ямар нэг хүндрэл гарч байгаагүй. 

Тарианы тухайд, өмнөх өдрүүдэд хийж байсан тариатай серийн дугаар адилхан, байгаа учраас асуудал байхгүй гэж дүгнэж байгаа. Тариаг хийсэн бодисыг хурааж авсан, шинжлэхээр ажиллаж байна. 

Өглөө 06.00 цагт тухайн тариаг давтаж хийж эрсдэл гаргахгүйн үүднээс антибиотикоор сольсон байгаа.
Харин сувилагч стандарт зөрчсөн байх магадлал байгаа. Хүүхдэд тариа хийхдээ тариагаа эцэг эхчүүдийн хажууд задлаад, ямар тариаг хийж байгааг хэлж өгөх ёстой. 

Эцэг эхчүүдээс асуумж авахад зарим нь хажууд задалсан, зарим нь бэлэн тариатай орж ирсэн гэсэн хариулт өгсөн байна. Хүүхдүүдэд ампициллин, амоксиклав , циптраксон гэдэг гурван тариа байгаа. 

Тарианы хугацаан тухайд, 2024 оны хоёрдугаар сард дуусахаар байгаа.

Дараагийн реакц яаж гарахыг мэдэхгүй учраас Эцэг эхчүүдэд бид тухайн хүүхдүүдийг насан туршид нь хянана гэдгээ мэдэгдсэн.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.130
    2023/11/25

    Яасан том ангалзуур амтай новш вэ

    Хариулах
  • 202.126.90.56
    2023/11/25

    Sain shingen ym ug huviin oron zai ug. HUN UURIIGUU edgeeh chadvar tai aj

    Хариулах
  • 202.55.191.194
    2023/11/24

    шаана биз чамайг солигдоход л мартана за

    Хариулах