М.Нарантуяа: Би өөрийнхөө хүүхдийг асуудалд орж байхад дуугүй байх ёстой юм уу

2023/11/24

Үе тэнгийн дээрэлхэлт хэрээс хэтэрч байгаа талаар өөрийн хүү дээр тулгарсан жишээгээр цахим орчинд  "Шүгэл үлээсэн" дуучин Нара буюу М.Нарантуяатай манай сайтын сэтгүүлч уулзаж, ярилцлаа. 

Тэрбээр "Хоёр хүүхэд 16 минутын турш зодолдож байгаа. Тэгэхэд тэр хүүхдүүдийн хажуугаар маш олон хүн явж байсан. Энэ олон хүмүүс явж байхад нэг ч хүн эргэж хараад тэнд нэг нь нэгийгээ зодоод харилцан зодолцоод уйлалцаад байхад хэн ч очоод "Яагаад байгаа, ийгээд байгаа юм гэхгүй". Гэхдээ азаар нэг өвөө очоод "Чи яагаад хүүхэд зодоод байгаа юм. Ямар аймар зоддог юм" гээд хэлээд яваад өгөхөд, дахиад л зодоон үргэлжлэх жишээний. Тэгэхээр энэ томчуудын нэг буруу хандлага байна. Миний хүүхэд л биш бол бусдын хүүхэд хамаа алга гэдэг хайхрамжгүй, хайнга, хэнэггүй, нөгөөтэйгүүр өөрийнх нь хүүхэд биш бол яахыг үл тоомсорлодог. 

Анхаарал болгоомжгүй ийм томчуудаас болж өнөөдөр хүүхдүүд маань хохирч байгааг хаана, хаанаа ухамсарлах хэрэгтэй байна. Хэдийгээр өөрийнх нь хүүхэд уйлаад суугаагүй ч гэсэн "Энэ хүүхэд юу болоод байна. Яагаад ноцолдоод байна" гэх анхаарлыг тавьж байх ёстой. Магадгүй томчуудын энэ анхаарал халамж байхгүйгээс болж, Монгол орон даяар энд тэндгүй үе тэнгийн дээрэлхэлт дэлгэрээд байна" гэв.  




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.98.76.176
    2023/11/27

    хэдэн халтар төгрөгтэй хүмүүс хүүхдээ зөв хүмүүжүүлж чадахгүй байнаа,эргээд та нарын толгойг цусдана.ХҮН БОЛОХ БАГААСАА

    Хариулах
  • 202.126.88.211
    Өчигдөр

    Нарагийн зөв шүү хүүхдүүд нэгийгээ хүндэлдэг хайрладаг байх хэрэгтэй шүү

    Хариулах
  • 202.126.88.158
    Өчигдөр

    Shaardlaga tavij buruu Ontsgui zuilsiig taslan zogsooj baihtun

    Хариулах
  • 202.126.90.56
    Өчигдөр

    Uuriiguu hamgaalj surah heregtei shu de zohitsood. Manaih end amidrdg ch gsn aav eej maani mash ih hodolmorch humuus bolhoor bi iim surguulid yavdag aztai geedl helhed hen ch naizlahiig husnedeg

    Хариулах