У.Цогтбаяр: Би дахиж жагсахгүй

Zuv.mn
2023/11/26

Жүжигчин У.Цогтбаяр дахиж жагсаал цуглаанд оролцохгүй гэдгээ өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

Тэрбээр "Хэнээс юу ч гуйгаагүй, бүх чадлаараа хичээж байгаа миний амьдралаас хэл амаа татаж аваарай хороо хороодын намаа дагаж гүйсэн, саналаа худалдсан, санал худалдагч балай ёдор авгай нар минь, монголоороо хоосон огших утасны цаанаас хуцалдсан уба нар минь. 

Халтар цаасанд амаа үдүүлжээ гэж байгаа нөхдүүдэд хялгасан авъяас, ажлын ачаалал даах чадвартай юм болохоороо хаанач амьдралаа аваад явчих хүн үзэл бодлоо зарж шившигт амьдралаар амьдрахгүй л дээ. Өлсөөд үхчихгүй л байлгүй. 

Нүүрс чинь юу боловоо, 1 жил боллоошдээ яаваа гэх. Яагаач үгүй ямарч арга хэмжээ аваагүй, юу ч болоогүйг бүгд л харж байгаашд. Тэнэг л биш бол жил бэлдсэн нүүрсний сонсголыг надтай адил хүлээж байгаа байлгүй. Хийгээд өг, хийгээд өгүүлээч, намайг шаардаач гээд надаас шаардах юм. Улс төрчдөөсөө шаардая тэгэхүү найзуудаа. Сонсгол болохгүй бол сайн л биздээ. 

Энэнээс илүү ил тод, тов тодорхой зүйл гэж юу байхавдээ. Ойлгомжтой бүгд оролцсон байна хулгайчид. Жил хүлээсэн юм чинь хагас жил, 6хан сар хүлээгээ л одоо төрд байгаа, байсан хулгайч хувалзнуудад сонгуулиар дүнгий нь тавиал зайлуулаачдээ. Үгүй гэвэл 50,100 мянгуулаа талбай дээрээ жагсаад саарал ордноос бүгдий нь ачаад яллахыг нь яллаад, ус тосоор нь ялгаад шүүхээр оруулаад яв л даа казакстан шиг. Жагсаалд нэгдэхэд 10 хүрэхгүй хүнээс эхлээ л 10, 20 мянгуулаа болтлоо л жагсаж тэмцсэн. Олон улсаар байгаа байдлынхаа тухай мэдээ бэлдүүлж тэмцлээ. Одоо ч хоригдож буй Ган-Очирын надад ярьсан бүхний 90-н хувьд нь итгэдэг.

 Ерөнхийлөгч, ерөнхий сайд нь юу ч хөдлөхгүй, ямарч хариу байхгүй байхад, байж болох бүх талаараа гүйж байгаад 30н наснаасаа жижүүр хийж байсан, Монгол улсын хамгийн том эрх мэдэлтэй хүнтэй нь засгийн газрын хурал дээр нь арай чүү барааг нь харах завшаан тохиоход хаа байсан нүүрсэнд хамаагүй Зориг агсны тухай лекц тавьчихсан шааж байсан. Би хэзээч хийгээгүй зүйлийнхээ төлөө зөрчлийн хэргээр хоригдсон. Бас энэ оны 12 сард ихэнх үзэл бодлоо илэрхийлж байсан хүмүүс талбайн жагсаалд нэгдсэн нь залуучууд байсан. Бүгд мэдэж байгаа. Гэвч дотор шийд гарц гаргалгаа ярьсан хуралд залуучуудыг хамруулахгүй, оруулахгүй буурал хөгшчүүл л сууж байсан. 

Би хичээгээгүй биш хичээсээн. Гуйсан, уйлсан, зүтгэсэн өөр яах юм бэ? Эрүүгийн цагдаа, ерөнхий газар, цагдаагийн мөрдөн байцаах алба, сүхбаатар, чингэлтэй, тагнуулын ерөнхий газар, хуучин тахарын алба төрийн нууц байгууллагад би удаа дараа прокрорын шаардах хуудастай яллагдагчаар татагдаж байцаагдсан. Ард нь гарсан. Гэлээ ч цөөхүүлээ ч гэсэн тууштай залуус маань санаачилж, харанхуй нийгэмдээ гэрэл асааж, хэдэн мянган лаагаар арт жагсаал хүртэл хийлцэж байв. Өөр яалгах гэсэн юм бэ? 

Манайхаас өөр улс байсан бол үжээ иргэний дайн болчихсон байгаа нь үнэн л биздээ. Төрийн өмчийн байгууллага бүгд хуралдаж жагсаалыг сулруулж, хэдэн зуун цагдаагаар албадан тараасан нь үнэн л биздээ. Тууштай залуусыг хүч хэрэглэж бүгдий нь ачаад аваад явсан нь үнэн л биздээ. Авилга албан тушаалын хуулийн шаардлагийг бэлдсэн эгчийг минь сар хорьж нүдний галгүй болгосон, одоо ч юу болсон нь тодорхойгүй нь үнэн л биздээ. Шүүх хурлыг нь хүлээгээд бол хэзээ ч нэмэргүйн байналээ.

 Нүүрсний хулгай бол Дэлхийн улс төрийн хулгайн драфтын 1-ээр орох хулгай. Дийлэнх иргэд нь төр бол бидний татвар дээр тогтдог бүтэц гэдгийг ойлгодог байсан бол байгалийн баялаг бол ард түмний өмч гэдгийг ухаардаг байсан бол төр иргэдийнхээ өмнө бөхөлзөх ёстой, иргэд төрийнхөө өмнө бөхөлзөх ёсгүйг мэддэг байсан бол төр бидний үйлчлэгч гэдгийг ухамсарладаг байсан бол өнөөдөр УБ үхлийн хөндий болохгүй байлаа. 

Жагсаалд нэг ч хүнийг би хөөж тууж байгаагүйг хамт байсан хүмүүс сайн мэдэж байгаа бөгөөд жагссанаасаа хойш өдий хүртэл энэ ч гайгүй юмуу гэсэн утгатай хэн нэгнийг дэмжсэн магтсан сэтгэгдэл пост стори лайв нэгээхэн ч үгүй билээ. Бас хийсэн нэг ч лайв, постуудаа устгаагүй байгаа шүү. Жагсаалыг эрх баригчид захиалж өөрт ашигтайгаар эргүүлдэг гэдгийг мэддэг болохоор урьд урьдны таавчиктай жагсаж ерөнхий сайдыг ерөнхийлөгч болгож байсныг сайн санаж хэрсүү байгаарай гэж хүсье. Өнөрөө эгчийг бол өрнөөсөө өрөвдөж байнөө. Ойлгож байна. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л байгаа. Ингэж тэгж явсаар хэрэг тохох гээд л үзнэ дээ. 

Шударга ёс хүссэн байж болох ч нэг л худлаа санагдвал угаасаа зайгаа барьчихдаг зантай юм болохоороо миний бие дахиж жагсаалд нэгдэхгүй. Цаг нь болоогүй байнаа гээд байдаг энэ цагийн рийлч гэнэ үү тэр нөхдүүдэд ханд. 

Жагсахгүй ч хэлэх үгээ бол хаанач хэлнэ, асах үедээ ч асна. Нээх юм юмны гол дүр баатар болж энэ ч эх орон минь тэр ч ахан дүүс минь гэж савсганаж байхаар үр хүүхдүүддээ л хүн шиг хүн байя гэж бодсоноос биш. 

Бас Монгол улсын ерөнхий сайдад хандаж хэлхэд би пэйжээ зарахгүй. Ядаргаатай юм бэ яасан" гэжээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.200
    2023/11/27

    Төлбөр төлөх хүнгүй болцон

    Хариулах
  • 103.57.92.72
    2023/11/27

    Жүжигчин салбадай яасан их хувирдаг юм бэ. Ноён нуруу цэгц байхгүй болчих юм аа

    Хариулах
  • 176.66.87.78
    2023/11/26

    Одоо чи хэрэггүй мөнгө төлөхгүй гэж...

    Хариулах
  • 202.21.107.70
    2023/11/26

    Ehleed niitiin teevreer joloochid 500-gin avilga ugch bish bugd kartaar zorchdog bolchihood jagsatshgaa zaluuchuud aa

    Хариулах