БНХАУ-д шинэ төрлийн вирус дэгдсэн үү

Х.Есү
2023/11/27

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д шинэ вирус гарсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр тархаад байна.

Тодруулбал хятад хүүхдүүдийн дунд ихээр нэмэгдсэн амьсгалын замын өвчин хурдацтай тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус өвчний талаарх мэдээллийг өгөхийг БНХАУ-аас шаардлаа.

Үүний хариуд хятадын тал тус өвчнийг шинэ төрлийн вирус биш, ханиад болон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй хэмээн тайлбарласан байна. Мөн эрх баригчид нь ковидын дэглэмийг цуцалсантай холбоотой гэж үзсэн байна. 

Одоогоор Хятадын эрүүл мэндийн яамнаас тухайн өвчинтэй холбогдуулан хүүхэд болон ахмад настнуудыг амны хаалт зүүхийг уриалж,  вакцинжуулалтад хамрагдахыг сануулж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна