Украины Одесс хотын Цэргийн штабынхан “Synergy Fitness” гэх клубт орж, тухайн үед хичээллэж байсан эрчүүдийг бүгдийг нь цэрэгт дайчилсан хэрэг гарчээ. Украины Страна.уа цахим хуудас болон телеграм сувгуудад энэ талаар мэдээлсэн байна.
Түүнд бичсэнээр, Цэргийн штабын 30 орчим алба хаагч клубын байрын гарцыг хянаж байгаад дотор нь байсан эрчүүдийг дайчилсан гэнэ. Клубт хичээллэгсдийн дунд 15 настай өсвөр насны хүүхдүүд ч байсан гэж мэдээлэлд дурдсан байна.
Түүнчлэн, энэ нь цэргийн хэлтсээс хүчээр явуулсан анхны дайчилгаа биш бөгөөд өнгөрсөн сарын 7-ны өдөр мөн л Одесс хотод нийтийн тээврийн автобусыг зогсоож байгаад зорчиж явсан 27-60 насны эрчүүдийг дайчилж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.172
Dain dajin buhen az jargaliin eh bulag bolj soligdog
Хариулах202.126.89.91
Үхэхдээ үхэр буугаа тавьна гэж энийг хэлдэг юм
Хариулах37.76.0.138
Natsist ZELENSKIITEIGEE TEMTSEH HEREGTEI.
Хариулах202.126.89.8
Эх орон нь сөнөж байхад өөр яахын, зөвшт. Алалцаад л дуусах ёстой.
Хариулах