БНСУ-ын иргэн TikTok дээр 55 сая гаруй дагагчтай Won jeong хүчингийн гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагджээ.
Тодруулбал, түүнийг өөр нэг эрэгтэй найзтайгаа хамт хүчин хийсэн хэмээн хохирогч гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад ханджээ. Харин цагдаа нар Won jeong -ны гэрт очиход тэр хаалгаа онгойлгож өгөөгүйн улмаас онцгой байдлын алба хаагчдын тусламжтайгаар хаалгыг онгойлгосон байна.
Won jeong өөрөө хохирогч гэх эмэгтэйг хүчиндээгүй харин тохиролцож бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлжээ. Цагдаа нар урьдчилсан байдлаар хангалтай нотлох баримт цуглуулсан гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр болох товтой байна.
Тэрбээр "Mamaa" гэж уулга алдаж бичлэг хийдгээрээ үзэгчдийн өөртөө татсан нэгэн билээ. Хэрвээ Won jeong гэм буруутай нь тогтоогдвол 7 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.184
Gerel tugeej chadah ym bol olon dagagchtai bolj bolnoo. Aldaag davtadgui humuus
Хариулах66.181.182.184
Olon dagagchtai humuus chine ih no toi shu de
Хариулах