Япон: 40 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлтийн сүүлийн үеийн мэдээлэл

Х.Батсайхан
2024/01/02

Японы баруун хойд этгээдэд орших Ното хагас арлын орчимд өчигдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Японд сүүлийн 40 жил болоогүй хүчтэй газар хөдлдөлт гэж яригдаж буй энэ гамшгийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

Газар хөдлөлт өчигдөр, олон нутгийн цагаар өдөр дунд болжээ. Эхлээд хүчтэй түлхэлт өгсний дараа үргэлжлээд 50 гаруй удаа чичирхийлсэн байна. Гамшгийн улмаас есөн мужид 100 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол Ишикава мужид дөрвөн хүн нас барсан талаар эрх баригчид нь мэдээлсэн. Нийтдээ өчигдрийн гамшгаас болж амиа алдсан хүний тоо зургаад хүрээд байна. Аврах эрэн хайх ажилд армийнхныг дайчилжээ.

Ччирхийлэл хүчтэй мэдрэгдсэн газруудад байшин барилга нурж, тог цахилгаан тасран, зарим газарт гал түймэр дэгдсэн аж. Зургаан байшин нурсан гэсэн мэдээлэл байна. Важима арлын орчимд 1.2 метр өндөр цунами үүсжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна