Согтуу жолооч осол гаргаж, долоон настай охин нас баржээ

Х.Есү
2024/01/09

Согтуу жолооч осол гарч долоон настай охин нас баржээ. 

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан 7 настай, эмэгтэй хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.

Иймд жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна