Эквадорт дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 10-т хүрсэн талаар тус улсын Цагдаагийн албанаас мэдээлжээ. Амиа алдагсдын хоёр нь цагдаагийн алба хаагчид байсан талаар мэдээлэлд дурджээ. Үүнээс өмнө Гуаякиль хотод олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэж, найман хүн амиа алдаж, хоёр хүн шархдаад байсан. Сүүлд нэмэгдсэн цагдаагийн хоёр алба хаагч Ноболе хотод, зэвсэгт этгээдүүдийн гарт амиа алдсан байна.
Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа өчигдөр орой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж, улсынх нь нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алан хядагч зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхээр болсон.
Улмаар бүлэглэлүүдийн жагсаалтыг гаргаж, тэдний эсрэг хийх тэмцэлд цэрэг арми, цагдаагийн хүчийг дайчлахаа зарласан байна. Жагсаалтад дотоодын болон улс дамнасан 20 орчим бүлэглэл бичигджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.175
Латин америкийн орнуудыг газрын хөрснөөс арчмаар байна.
Хариулах