...Үхээд сэрсэн хүн гэхдээ нэг их айдасгүй. Унаад боссон хүн унахдаа ухаарсан ухаарлаараа хүч, зориг үргэлж авч байдаг. Тархи, зүрх нь хамт ажилладаг болохоороо алдаа бага гаргадаг. Жижиг зүйлд бууж өгдөггүй. Сэтгэлийн их хаттай болдог нь үнэнээс үнэн...
Ли эмч орж ирээд цагаан сар болж байгаа тул хоёр мөс аманд нь хийнэ гэлээ. Сонсоход инээдтэй хэрнээ 4 сар, 14 хоног хэлэн дээрээ огт юу ч тавиагүй надад үнэхээр сайхан мэдээ байлаа. Тэр хоёр мөсний амт бол дэлхийн хамгийн сайхан амт байсан. Үгээр хэлэхийн аргагүй үнэхээрийн агуу мэдрэмж байлаа...
...Би хэдийгээр “Тэмүүжингийн андууд” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг өөрийн санхүүжилтээр байгуулж, 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр хүүхдүүдээ хүлээн авч 500 гаруй бяцхан иргэдээ сургаж, 80 орчим нь энгийн сургуульд элсэж, тэднийг хамгийн ихээр ойлгодог хүн гэж өөрийгөө боддог байсан ч үнэн хэрэгтээ би өнгөцхөн хардаг байснаа ойлгосон. Өөрөө тэргэнцэр дээр суугаад гурван сарыг туулахдаа бие, сэтгэлээрээ мэдэрсэн...
...Эмнэлгээс гарсан өдөр миний биеийн жин 58 кг болсныг мэдээд өөртөө итгээгүй. Би уг нь 100-105 кг байсан жингийн тал нь алга болж. Биеэс бүтэн нэг хүний бие гараад одсонтой ижил юм. Амьд гарсандаа л баярлахаас биш биеийн жин ч яамай. Монгол руугаа, эх орон руугаа яаран тэмүүлэн буцлаа. Хань минь надтай хамт элэг бүтэн буцаж байгаадаа л баярлаад баярын нулимс унагасаар онгоцонд суулаа...
...Миний хувьд трамагаас салж энгийн амьдралд шилжих шат маш том даваа, амаргүй сорилт болж хувирав. Гудмаар явахад хүмүүс танихгүй, өмнө нь харилцаж байсан хүмүүс уулга алдан турсныг минь асуух нь байнга. Сайн уу? гэх биш “Бие сайн уу” гэж мэндлэх нь олон, хүн бүр өрөвдөөд зарим нь үл тоон дээрэлхэж буй мэт санагдах нь аймшигтай...
... Амьдралын үнэ цэнийг ойлгосон болохоороо бусдад буян түгээж түмэнд тустай түүх бүтээж, төр улсдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, ирээдүй хойчдоо өв үлдээх нь амьдралын минь зорилго болсон. Эрх мэдэл, албан тушаал, эд агуурс бол үүрдийнх биш зуурдынх гэдгийг амссан зовлон, туулсан өвчнөөрөө яс мах, зүрх сэтгэлээрээ мэдэрсэн болохоор буруу зөрүү ганц ч алхах сонголт надад үлдээгээгүй...
...Би хүнд гомдохоо больсон. Би хүнийг өмчлөхөө больсон. Би хүнд тунихаа ч больсон. Хүн гэдэг амьтан өөрийнхөө зам мөрийг өөрөө бүтээдэг болохоор хүний амьдралын замд гэрэл тусгаж гэгээ татуулж, амархан итгэж амархан хайрлаж амархан уучилж, асаж дүрэлзэж хайр түгээж амьдрах нь юутай үнэнийг ойлгосон. Одоо урсаж буй хором бүр л дэндүү сайхан байна. Амт нь ямар гээч...
...Хүнд өвчтэй байгаа, үхэл амьдралтай тэмцэж босож ирсэн хүний гэр бүлийнхэн маш эмзэг болдог юм. Улс төрч бид бусдад элдвээр хэлүүлээд тоодоггүй. Харин үр хүүхдүүдэд минь их эмзэг хорон, хүнд хатуу тусдаг. Тиймээс ч юм бүхэнд учир шалтгаан, харилцан шүтэлцээ оршдог тул хэлэх үгээ бодож, хүний сэтгэлд юм хийхгүй амьдрахыг хичээх хэрэгтэй юм байна лээ...
...2-р эмнэлэгт байхад нэг сайт хандалтаа нэмэгдүүлэх гэж “Н.Учрал бурхан боллоо” гэх мэдээ түгээгээд маш их хандалт авч, намайг сахиад сөхөөгүй байсан ээж, эхнэр хоёр минь утсаа аваагүй тул өчнөөн хүн салах ёс хийхээр байсныг Сэкэ надад тээр сүүлд ярьж билээ...
...Бөөр нь өвдсөн гэсэн үү, би бөөрөө өгье гэж бичсэн мессежүүд хүртэл уншсан. Тэр бүү хэл надад маш их хандив цуглажээ. Хүнд хандив цуглуулж өгч байснаас өөрт маань хандив цуглана гэж төсөөлж ч байсангүй. Ээж, эхнэр хоёр маань бүр хандив өгсөн хүмүүсийг нэр устай нь жирийтэл бичсэн байсан. Ямар ч хандивын аян зарлаагүй, хандив өгөөч гэж хүсээгүй атал харамгүй тусламж цугласан байсан. Сонгинохайрхан дүүргийн маань ахмад настан, эмээ, өвөө нараас 10,000, 20000, 5000 төгрөгөөр чамгүй их хандив цугласан байлаа...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.158
Учрал оюутан байхдаа хүсэл тэмүүлэлтэй бсан бх, одоо бол сонгуульд ялахын тулд юу ч хийхэд бэлэн , яасан ч яадгын гэдэг болсон бна ш д..
Хариулах202.9.46.77
za ingeed xelchixvel tavlasan bolchix bxdaa.er ni bol tanai aaviin chini xiisen yiliin yr shy.yu xiisnee aav chini mash sain medej bgaa
Хариулах