Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид цасан дороос тун ховор үзэгддэг нэгэн амьтныг үхсэн байхад нь олжээ. Тэдний урьдчилан тодорхойлсноор "усч гэрэлзгэнэ" буюу атаахай гэдэг амьтан байх магадлалтай аж.
Латин нэр нь "Eurasian water shrew" хэмээх энэ амьтан нь нь 9–10 см урттай, 14-хөн грамм жинтэй, хоёр хүртэл жил амьдардаг, Европ болон умард Азид тархсан шавж идэштэн. Ус нэвтэрдэггүй арьстай, сэлэхэд зориулагдсан өрвөгөр мөгөөрсөн сүүлтэй. Шүдэндээ үхлийн хортой бөгөөд үүгээрээ хорхой шавж, жижиг загас, мэлхий зэргийг усан дор хазаж авладаг. Мөн хуурай газарт өт, цох, хорхойгоор хооллодог байна.
Эл амьтан хүний нүдэнд тэр бүр үзэгддэггүй, үхсэн байх нь л хаяа олддог ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна