“МАЗААЛАЙ-2024” олон улсын цас мөсний наадам болно

С.Гандэлгэр
2024/01/12

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд "Мазаалай" цас мөсний олон улсын наадмыг зохион байгуулна. Уг наадам энэ сарын 14-нөөс хоёрдугаар сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм байна. 

"Мазаалай" цас мөсний олон улсын наадам нь Скай Резорт цанын баазын талбайд болох бөгөөд наадмын талбайд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал байрлах юм.

400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам юм. Наадмын гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримлыг бүтээж мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох юм. 

Түүнчлэн тайз дэлгэц, мөс, цасан задгай театр, тайзтай байх бөгөөд наадмын үеэр соёл урлагийн тоглолт, үзүүлбэр толилуулах ба иргэд, жуулчдын зорин очих нэг үндсэн чиглэл болгохоор зорин ажиллаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны Эвент арга хэмжээний тухай БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалиын газар, Мэргэжлийн аялал жуулчлалын холбоо олон нийтэд мэдээллэх аж. 

Үүнд:
1. Гиннесийн номонд оруулахаар зорьж буй МАЗААЛАЙ МӨСӨН ХОТХОН-ы тухай
2. 1-4 сар хүртэл зохион байгуулагдах үндэсний болон олон Улсын арга хэмжээ
3. Нэг жуулчинд нэг хонь хөтөлбөрийн хэрэгжилт
4. Nas daily багийн инфлюзерүүд Монгол оронд хийж буй аяллын тухай мэдээлэл хийхээр болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна