УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон, зарим улсад суугаа Элчин сайдыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчөөс БНСУ-д суух Элчин сайдаар С.Сүхболдыг, Польшид суух Элчин сайдаар Г.Байгальмааг, Шведэд суух Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, Монгол Улсаас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг томилуулах санал гаргасныг өмнө нь Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн юм.
Саналыг УИХ-д ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцуулж, Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг дарга, Н.Энхболд танилцуулсан.
Одоо шинээр томилогдох Элчин сайд, Байнгын төлөөлөгч нараас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.202
лүндэндорж шагнал аваад нямдоржийн хүүхэд НҮБ-д суугаад. бүх юм яг хэвээр сайхан байна. Буянтай л ард түмэн.
Хариулах