Сүүлийн өдрүүдэд цахим орчинд "Зам тавьж өгөөд баруун эргэж болно" гэсэн самбараар эргэсэн жолооч нарыг торгосон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга цагдаагийн хурандаа М.Ариунболд мэдээлэл өглөө.
М.Ариунболд: "Энэхүү самбарын асуудлыг 2016 онд тухайн үеийн нийслэлийн авто замын газрын санаачлаагаар тухайн үеийн замын цагдаагийн газартай зөвшилцөж байрлуулсан байдаг.
Нэгэн иргэн "Зам тавьж өгөөд баруун эргэж болно" гэсэн самбараар эргээд торгууллаа гэсэн асуудлыг ярьсан. Энэ талаар би дэлгэрэнгүй тайлбар өгье. Энэ бол мэдээлэх самбар. Ямар нэгэн тэмдэг биш.
Мэдээлэх самбар нь урьдчилан анхааруулах л зорилготой. Энэ нь заавал эргэ гэсэн үг биш. Жолооч самбарыг заавал дагаж мөрдөхгүй тухайн уулзварынхаа хөдөлгөөн, гэрлэн дохионоос шалтгаалж мөрдөнө гэсэн үг. Мөн эдгээр самбарнуудыг өнөөдрөөс эхлэн буулгаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.35
Хүүхэд хуурч байгаа юм шиг. Ажлаа хийдэггүй мэддэггүй ажилтануудын л буруу . Шал тэнэг тайлбар хэрэггүй болсон бол тэр дор нь л авч хаях ёстой биз дээ . Монгол чууд бид ер нь дээр доргүй алдаа дутагдалаа хүлээдэггүй дандаа худал үнэн тайлбар тавьдаг. Одоо ард түмэн ч юм ойлгодог ухаан орсон шүү
Хариулах202.126.88.130
Тэнэг мал хуурч баыгаа юм шиг тэнэг тэнэг юм ярих юм зам тавьж өгөөд эргэж болно гэж хар дээр цагаанаар бичсэн мөртлөө эргэж болохгүй анхааруулах тэмдэг гэж хуцах юм юу гэсэн үг бэ тэгвэл ийм тэмдэг тавьж яах яах юм гэрлээ хараад явна шүү дээ
Хариулах