​ БНХАУ автомашин үйлдвэрлэлээр Японыг гүйцлээ

Х.Батсайхан
2024/01/17

Урд хөршийн автомашин үйлдвэрлэгчдийн ассоциаци 2023 оны ажлаа танилцуулжээ. Өнгөрсөн онд тус улсын автомашин үйлдвэрлэгчид тоо хэмжээгээ 2022 оныхоос 12 хувиар өсгөн 30 саяд хүргэж, Японыг гүйцэн, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсон байна.

Үйлдвэрлэл, борлуулалт өсөх гол шалтгаан нь эрчим хүчний хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл рүү хийж буй шилжилт болсон бөгөөд энэ салбарт тодорсон BYD үйлдвэрлэлээ үлэмж өсгөж, улсынхаа үзүүлэлтийг чирсэн байна. Тус компани 2023 онд 520 мянган бүрэн цахилгаан автомашин борлуулж, Илон Маскийн “Тесла” компанийг гүйцжээ. 

Швейцарьт төвтэй UBS банкны таамаглалаар, БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид 2030 он гэхэд одоо байгаа үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөж, дэлхийн автомашин үйлдвэрлэлийн 1/3-ийг дангаараа хянах төлөвтэй байгаа аж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.23.120
    2024/01/17

    Хог хог

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/01/17

    хятадууд яагаад өөрсдөө хятад машинаа ундаггүй вэ? энэ л гол асуудал, тэрнээс тоо бол чухал биш, угаасаа гол худалдан авагч нь оросууд болсон

    Хариулах