ОХУ-ын ачаа тээврийн Ил 76 онгоц Белгородын олон улсын нисэх буудлаас 65 км-ийн зайд, Яблоново тосгоны орчимд унаж, сүйрчээ. Онгоцонд сууж явсан хүмүүс бүгд амь үрэгдсэн байна. Энэхүү нууцлаг онгоцонд ОХУ-д олзлогдсон, улмаар Украинд шилжүүлэн өгөхөөр авч явж байсан хоригдлууд сууж явсан нь одоогоор тодорхой болоод байна. Гэхдээ хэвлэлд бичиж байгаагас үзвэл онгоцонд сууж явсан хохригдлуудын нэрсийн жагсаалтад их учир байгаа бололтой.
Осол болсны дараа ОХУ эл асуудалд Киевийг буруутгаж, Думын дэд дарга В.Володин “В.Зеленский зэрлэг балмад үйлдэл хийлээ” гэж ил шулуун мэдэгдэн, АНУ, Герман, цаашлаад НҮБ-д хандана гэж ил шулуун мэдэгдсэн. Харин В.Зеленський ОХУ-ыг буруутгаж, “Оросууд украин хоригдлуудын амь насаар тоглолоо” гэж хариу мэдэгдээд байгаа юм.
Хоёр улс өмнө нь хоригдол солилцох ажиллагааг нэг бус удаа хийсэн бөгөөд сая онгоц сүйрээгүй бол ээлжит удаагийн солилцоо нь болох ёстой байсан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна