“Рио Тинто” группын Канад дахь алмаазны уурхайн ажилчдыг суулгаж явсан “Jetstream” маркийн бага оврын онгоц сүйрч, зургаан амь насаа алджээ. Амьд үлдсэн нэг хүн Йеллоунайфын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Онгоц Канадын баруун хойд этгээдэд орших “Diavik” хэмээх алмаазны уурхайг чиглэж явсан бөгөөд амиа алдагсдын дилэнх нь тус уурхайн ажилчид байжээ. Тодруулбал, дөрөв нь “Рио Тинто” группын ажилтан, хоёр нь онгоцыг эзэмшигч “Northwestern Air” компанийн нисгэгчид байсан аж.
Группын зүгээс ослын шалтгааныг тогтооход хуулийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллана гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна