Их Британи 150 жилийн өмнө одоогийн Гана улс буюу тухайн үеийн Асантегийн хааны ордноос дээрэмдсэн /Британи-Асантегийн дайны үед/ хааны титэм тэргүүтэй түүхийн дурсгалт эд зүйлсийг эргүүлж өгөхөөр болжээ.
Эргүүлж өгөхөөр болсон эд зүйлсийн жагсаалтад 32 эд өлгийн зүйл бичигдсэн байна. тэрхүү 32-ын 17-г нь Виктори Альбертын музей зээлээр эзэмшиж байгаа бол үлдсэн 15 нь Британийн музейн эзэмшилд байдаг аж.
Соёлын эд зүлсийг эргүүлж авах хэлэлцээрт оролцож буй Ганын багийн ахлагч энэ үйл явдлын талаар талаар “Олон зуун жилийн түүхтэй дайсагналыг найрамдлаар солих эхлэл тавигдсан гэж найдаж байна” гэж хэлжээ. Харин Британийн талаас Гана улсад эд өлгийг нь эргүүлж өгсөн нь зөв ч яг ижил маргаантай бусад улс эд зүйлсээ эргүүлж нэхэх жишиг тогтоох бий гэсэн болгоомжлолтой байна.
Асанте буюу Ашантигийн хаант улс нь одоо ч оршин байдаг бөгөөд орчин үеийн Ганын нутаг дэвсгэрийн ихэнхийг эзлэн оршдог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.167
Tur hugatsatai gene lee
Хариулах