Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Х.Батсайхан
2024/01/26

Гадаад харилцааны яам Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үедээ энэ талаарх мэдээллийг анх өгсөн юм.

Монгол-БНХАУ-ын харилцаа яг одоо урьд байгаагүй өндөр түвшинд байгаа бөгөөд хамтын ажиллагааг цаашид илүү өндөр түвшинд гаргах эрмэлзэл дүүрэн байгааг тэрбээр онцолсон. Хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах, боомтын тоог нэмэх замаар БНХАУ-тай хийх худалдаагаа өсгөх ажлууд хийгдэж байгаа гэж Ерөнхий сайд цохон тэмдэглэсэн юм. Ялангуяа хийн хоолойн асуудалд ОХУ, БНХАУ тохирчих л юм бол манай талаас хамтрахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын удирдагчид өмнө нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр гурван талт уулзалт хийж хэвшүүлсэн бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж яг одоо болох гэж байгаа форматаар “Улаанбаатарын яриа хэлэлцээр” зохион байгуулах саналыг удаа дараа тавьж байв.       



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.53
    2024/01/29

    Яахаараа ингэж хараал урсгаж төрийн амин чухал ажил руу нулимаж байдаг юм. Муухай байна. Монгол улс хөгжмөөр байна. Битгий саад хий.

    Хариулах
  • 202.9.46.21
    2024/01/28

    Манай энэ нэг бардаак царайлсан казиночин хулгайч байнга л яг нэг дауны синдромтайгаа харуулж маанайтал ярвайж байгаа нь ой гутмаар . . .

    Хариулах
  • 202.9.40.250
    2024/01/27

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

    Хариулах
  • 202.21.107.39
    2024/01/26

    Зөв

    Хариулах