Украины цэргийн штабынхан гудамж талбайгаас залуусыг хүчээр цэрэгт дайчилсан тухай мэдээлэл хэвлэлээр гараад удаж буй. ОХУ-ын хэвлэлүүд энэ мэдээллийг илүүтэй түгээдэг. Тэгвэл ийм тохиолдол гарсныг Украины Ерөнхийлөгч В.Зеленський хүлээн зөвшөөрчээ. Харин Оросын хэвлэлд мэдээлж байгаа шиг байнгын биш бололтой.
В.Зеленський ARD телевизэд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Тийм ээ, Цэргийн штабынхан олон нийтийн газраар явж, цэрэгт татах залуус хайсан тохиолдол байгаа. Энэ зөв үү гэж үү. Мэдээж, маш буруу” хэмээн ярьсан байна.
Цэргийн штабынхан зах, нийтийн тээврийн автобуснаас залуусыг цэрэгт дайчилсан тохиолдол Одесс мужид гарсан талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.17
Путин шиг онлайнаар татаад явахгүй бол эрхийг нь хасдаг болчихооч
Хариулах