Пакистаны шүүх Ерөнхий сайд асан Имран Ханд 10 жилийн ял оноов

Х.Батсайхан
2024/01/31

Пакистаны шүүхээс Ерөнхий сайд асан Имран Ханд 10 жилийн хорих ял оноожээ. Түүнийг улсын нууц задруулсан гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна. Тэрбээр 2022 онд сөрөг хүчиндээ түлхэгдэн унаснаасаа хойш авлигын хэрэгт буруутгагдаж, ялаа эдэлж байгаа юм.

Имран Хан 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайдын суудлаас огцорсон бөгөөд түүнээс хойш цагдаа, хуулийн байгууллагын талаар хатуу үг хэлэх болсон бөгөөд улмаар наймдугаар сард нь болсон нэгэн уулзалтын үеэр “Цагдаа болон Шүүх эрх мэдлийн байгууллага руу заналхийлсэн агуулга илэрхийлсэн” гэсэн үндэслэлээр анх шалгагдсан юм. Үүний дараа Пакистанд  түгшүүртэй нөхцөл байдал үүсч, Ерөнхий сайд асныг дэмжигчид гэрийг нь тойрч хамгаалан, баривчилсан тохиолдолд төрийн эргэлт хийнэ хэмээн заналхийлж байв.

Тухайн жилийнхээ арваннэгдүгээр сард Вазирабад хотод уулзалт хийж байхад нь түүний амь насанд халдах оролдлого гарсан нь Имран Ханы дэмжигчдийн хүрээг улам тэлж, улс оронд түгшүүртэй нөхцөл байдлыг дахин үүсгэж байлаа. Халдлага үйлдэгдсэн Вазирабадын жагсаал нь одоогийн эрх баригчдыг огцруулж, ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан, өөрөөр хэлбэл Имран Ханы талынхны зохион байгуулсан жагсаал байв. Имран Хан жагсаалын тэргүүнд өөрөө явж байсан ба нийслэл Исламабад руу чиглэж байжээ.

Имран Хан нь 2018 оноос Ерөнхий сайдын алба хашиж байгаад энэ оны дөрөвдүгээр сард огцорсон юм. Түүний засаглалын жилүүдэд Пакистан улсын АНУ-тай харилцах харилцаа эрс хүйтэрч, ОХУ, БНХАУ-тай ойртсон байдаг. Одоо тулгаад буй хэрэг нь ч "Вашингтон дахь Пакистаны ЭСЯ-наас Исламабад руу бичсэн захидал"-ыг илчилж, "Вашингтон минйи эсрэг хуйвалдаан зохион байгуулахыг оролдож байна" гэснийг нь "Улсын нууц задруулсан" хэмээн үзэж байгаа аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна