АНУ-ын Сенат олон нийтийн цахим платформуудын удирдлагыг оролцуулсан “Цахим ертөнц дэх хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хямрал” сэдвээр нийтийн сонсгол зохион байгуулжээ. Сонсголд хүүхэд залуус хамгийн ихээр ашигладаг таван платформын захирлууд, тодруулбал, Facebook-ыг эзэмшдэг Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, хуучнаар Твиттер буюу Х платформын гүйцэтгэх захирал Линда Яккарино, ТикТок-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чеу, Discord цахим сүлжээний гүйцэтгэх захирал Жэйсон Ситрон болон Snap-ын гүйцэтгэх захирал Эван Шпигель нар оролцсон байна. Сенатын шүүхийн хорооноос тэдгээр цахим платформын эзэд, удирдлагуудыг олон нийтийн цахим сүлжээнээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүүхдүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй гэж буруутгажээ.
Сонголд энэ шалтгаанаар үр хүүдээ алдсан эцэг эхчүүд, ойр дотныхон нь ирж оролцсон байна.
Платформуудын удирдагчид сонсголын үеэр аюулгүй байдлыг хангах тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид хийх ажлуудаа танилцуулсан байна. Тухайлбал, “Мета” корпораци Facebook, Instagram платформуудаа гадны танихгүй этгээд өсвөр насны хүүхдүүд рүү зурвас илгээсэн тохиолдолд шууд блок хийдэг тохиргоотой болгоно гэж амалжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.38
Боловсорсон, ухамсартай хүний сэтгэлгээ цаанаасаа л өөр бхийм аа.
Хариулах66.181.180.175
13 настайдаа фэйсбүүк компанийг бүтээсэн мундаг хүн.
Хариулах