Украины армийн ерөнхий командлагчаар томилогдсон Александр Сирский тулааны арга барилыг довтолгооноос хамгаалалтад шилжүүлж байгаа талаараа хэвлэлд ярьжээ.
“Фронтод нөхцөл байдал хүнд байна. Бид довтолгооноос хамгаалах арга барилд шилжсэн” гэж тэрбээр ярьсан нь ютюб платформд тавигдсан байна. Ингэснээр Украины арми өмнө нь явуулж байсан довтлох, ухрах зэрэг маневрлах чадварт суурилсан байлдааны ажиллагааг хязгаарлаж, фронтын шугамын дагуу бат бэх хамгаалалт үүсгэх чиглэлд илүү анхаарах юм байна. Бэхлэлт үүсгэхдээ нисгэгчгүй онгоц, орчин үеийн зэвсэг техникийг түлхүү ашиглах гэнэ.
Босгосон бэхлэлтүүд тэсэх эсэх нь харин барууны орнуудын дэмжлэгээс шалтгаална гэдгийг А.Сирский нуух зүйлгүй хэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна