Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд талын зам дээр шингэрүүлсэн хий ачиж явсан том оврын автомашин суудлын тэрэгтэй мөргөлдөж, улмаар дэлбэрсэн харамсалтай осол болсон билээ. Уг ослын үеэр Онцгой байдлын гурван алба хаагч газар дээрээ нас барж, эмнэлэгт 10 хүн хүргэгдсэнээс зургаа нь маш хүнд байдалтай байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх зургаан хүний дөрөв нь өнгөрсөн өдрүүдэд нас барж, амь хохирогчдын тоо долоод хүрчээ. Тодруулбал, нэгдүгээр сард хоёр, энэ сард хоёр иргэн нас барсан байна. Хамгийн сүүлд энэ сарын 10-нд буюу шинийн 1-ний өдөр нэг иргэн нас барсан байна.
Харин биеийн байдал хүнд байсан хоёр иргэн эмчилгээ хийлгэхээр гаднын улсыг зорьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна