Монгол Улс ерөнхий боловсролын сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын PISA үнэлгээнд хоёр дахь удаагаа хамрагдах бэлтгэлээ ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс PISA-2025 олон улсын сурлагын амжилтын судалгааны турших шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 08-аас тавдугаар сарын 08-ны өдрүүдэд түүвэрт сонгогдсон 31 сургуулийн 2000 гаруй суралцагчийг хамруулан зохион байгуулах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна