Малчдад туслах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлье

Zuv.mn
2024/02/16

Энэ жилийн хаваржилтын хүндрэлийг гагц төрийн хүчээр давахад хэцүү байж магадгүй дүр зураг ажиглагдаж эхэллээ. Хаврын сар дөнгөж гарч байхад хагас сая толгой мал аль хэдийнэ хорогдоод байна. Хоёр хоног үргэлжлэх огцом дулаарал, ирэх долоо хоногийн эхээр эхлэх цочир хүйтрэл төмөр зудын эрсдлийг нэмж байна.

Шилэн зуд нь намар орой, өвлийн улиралд цаг агаар түр хугацаанд дулаарч, тогтсон цасыг хайлуулсны улмаас дараа нь хүйтрэхэд газрын гадарга дээр мөсөн давхарга тогтохыг хэлдэг байна. Ингэснээр мал өвсөө олж идэж чадахгүй өлдөж, улмаар олноороо хорогдох нөхцөл бүрддэг. 

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цас тогтжээ. 

Зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна. 

Хаврын тарчиг цагт өлдсөн мал нэг дор орчихвол сэхэл авахгүй байх магадлал өндөр байдаг тул богино хугацаанд асар олон тоо толгойгоор хорогддог онцлогтой. Хэрвээ түр зуурын дулааралт төмөр зудтай нутгийн хэмжээг огцом тэлбэл, улс орны хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ноцтой аюул нүүрлэхэд ойрхон байна.

Тиймээс УОК-т төвлөрүүлэн малчдад туслах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэх санаачилгыг гаргаж байна. Хүн бүр боломжоороо тусалж, мал аж ахуйн салбараа аваръя. Мал аж ахуйн салбар эдийн засагт үзүүлэх жингээрээ уул уурхай, аялал жуулчлалын дараа ордог.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.31
    2024/02/18

    Өөрийгөө ялж чадсан хүнийг баян хүн гэдэг

    Хариулах
  • 202.126.91.85
    2024/02/17

    ҮНЭНЭЭ ХЭЛЬЕ МАЛЧДАД ТУСЛАХГҮЙЭЭЭ

    Хариулах
  • 202.126.91.85
    2024/02/17

    ҮНЭН ЭНЭ ХЭЛЬЕ МАЛЧДАД НАСААРАА Л ТУСЛАЖ БАЙЛАА ХАРИН МАЛЧИН НЯЛХ ЖААХАН ХҮҮХДҮҮДЭД АТГА ААРУУЛ, АЯГА СҮҮ, ТАРАГ ӨМХ ӨРӨМ ӨГЧ ЧАДАХГҮЙ ОРСОН ХҮМҮҮСЭД АЯТАЙХАН АЯГАНЫ АМСАР ЗУУЛГАХЧГҮЙ ЮМ БИЛЭЭ ТИЙМ БОДОХООР МАЛЧДЫН МАЛ ҮХЭХ МАЛГҮЙ БИДЭНД ХАМААГҮЙ ШҮҮ. ХАРИН МАЛЧИД ШИГ ХУДАЛЧ ЗАЛЬТАЙ АРХИЧИНГУУД ӨӨРСДӨӨ МАЛАА ШИЙД. ХОТЫН БИД ШИГ ЯДУУЧУУД БИШ 2 ҮХЭР УНАГААЛ ХҮҮХДИЙНХЭЭ СУРГУУЛИЙН ТӨЛБӨР БАЙР, ХУВЦАС ХУНАР БҮГДИЙГ ШИЙДЭЖ БАЙНА. ХАРИН ХОТЫНХОН ХАМАГ БАЙДГАА ШАВХАЖ БАЙЖ ОЮУТНЫХАА СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ХАГАС ТӨЛӨӨД ТЭНХЭРЧ АМЖААГҮЙ БАЙТАЛ ТАЛ ТӨЛБӨР НЬ НЭХЭГДЭЭД ТАМ ШИГ АМЬДАРЧ БАЙНА. ХАРИН АМАРСАЙХАН САЙД БОЛ ЁСТОЙ СЭТГЭЛТЭЙ САЙД ШҮҮ

    Хариулах
  • 103.57.95.144
    2024/02/17

    малаа багасгаад фермерийн аж ахуй руу орооч дээ шуналтаж баахан мал өсгөчихөөд бэлчээр ч байхгүй өөрсдөө ч зовоод татварын мөнгө бараад юу хийнэ малчид гайгүй үедээ бидэнд хямд үнээр мах зардаг билүү санахгүй байна

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/02/16

    хувийн өмчөө өөрсдөө л хамгаал,

    Хариулах
  • 66.181.180.248
    2024/02/16

    Ниргэсэн хойно хашгирав гэдэг энэ дээ. Харин малжуулах ажил хийж болно. Ерөнхийдөө малын чанар шалгарна.

    Хариулах