Онцгой байдлын байгууллагад 15:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй болсон 6 дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу аймгуудын Онцгой байдлын газруудын алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчид Ховд аймгийн Алтай суманд өчигдөр буюу 16-нд сураггүй болсон нэг иргэн болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй иргэдийг эсэн мэнд оллоо.
Харин Ховд аймгийн Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд тус бүр 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг,Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн суманд бүртгэгдсэн цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна