Малчин айлын гэр, өвөлжөө шатаж, мал нь галд өртжээ.
Тодруулбал, Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум Баян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ Малын саравч, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна