Улсын нөөцөөс малчдад үнэгүй олгохоор болсон өвс, тэжээлийн нөөцийг зудтай аймаг, сумд руу хүргэх ажил өнөөдөр өглөө эхэлсэн билээ. Цувааг үдэн гаргах ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тэрбээр энэ үедээ“Зудыг хохирол багатай давж туулах ажлыг гурван үе шаттайгаар явуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Засгийн газрын нөөцөд байсан өвс тэжээл, зайлшгүй хэрэгцээд бараа материалыг гаргаж, нэн хүнд байгаа газрууд руу хүргүүллээ. Ингээд бидэнд 14 хоногийн хугацаа гарч байгаа.
Энэ хооронд дараагийн үе шатыг эхлүүлэх бэлтгэлээ базаана. Ерөнхий сайдын хувиар иргэн ААН-үүдийг малчдад туслах аянд нэгдэхийг уриалж байна. Яагаад гэвэл хааваржилт нэлээд сунжрах төлөвтэй байна.
Малчдын хувьд байдал хүнд байгаа. Тиймээс би улс төрийн нгамууддаа ч уриалмиаар байна. Хүний зовлон дээр дөрөөлж улс төр хийж болохгүй. Тэрний оронд асуудлыг үндэсний хэмжээнд хараад, хамт давж туулах ёстой болов уу” хэмээн байр сууриа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна