Шинийн нэгний өглөө хашаа руу нь адуу ортол сүхээр цохиж гэмтээжээ

Т.Отгонсувд
2024/02/19

Шинийн нэгний өглөө зуслангийн бүсэд айлын хашаа руу нь адуу ортол сүхээр цохиж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал,  хоёрдугаар сарын 10 буюу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө  адуу модноос бууж явахдаа хашааны нурсан хэсгээр битүүний орой орсон байна. 

Адууны эзэн шинийн нэгний өглөө адуугаа авахаар очиход нэг даага үхсэн, гурван адуу нь гэмтсэн, хашааны эзэн сүх бариад явж байжээ.

Тус хэргийг  СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгаж байгаа аж. 

Сүхдүүлж гэмтсэн адууны нэг нь хурдан удмын азарга бөгөөд эзэн нь гурван сая төгрөгөөр худалдан авсан байна. Хурдан азарга сүхдүүлсний улмаас уралдах чадваргүй болжээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2024/02/19

    монгол улсад байгаа 67 6 сая мал ХААН БАНКНЫ ХУВИЙН ӨМЧ ШҮҮ МААНГУУДАА ТЭНЭГ МУЛГУУ МОНГОЛЧУУД ЯПОН ЭЗЭНТЭЙ ХААН БАНКНЫ ӨМЧ ГЭДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ МОНГОЛЫН МАЛЧИД ХААН БАНКНЫ МАЛЫГ МАЛЛАЖ БАЙГАА ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙНА УУ

    Хариулах
  • 183.177.99.226
    2024/02/19

    иргэн доржийн хувийн эдлэн газар адуус битгий хэл хүн орох эрхгүй хувь хүний хувийн өмчийн халдашгүй байдал ноцтой зөрчил нэг муу адуу ухээл биз юу сүртэй юм чөлөөт ардчилсан эрх чөлөөт Монгол улсад хувийн өмчид халдах эрхгүй гэсэн хуулийн заалт байгаа байх шүү

    Хариулах
  • 103.212.119.195
    2024/02/19

    Юун аймаар мэдээ вэ? Уг нь морь адуу чинь Монголын ард түмний хийморьлог сүр сүлд нь биз дээ. Ямарч хүн билэгшээнэ биз дээ. Энэ лав худал байхаа

    Хариулах
  • 202.126.90.107
    2024/02/19

    Уул нь энэ жил их л олз омогтой сайн байх байж дээ халуун хошуут АДУУ ШҮҮДЭЭ

    Хариулах
  • 202.179.24.177
    2024/02/19

    америк шиг л хувийн эзэмшилд нь адгуус хүн нэвтрэх бол буудаж ална гэдэг шиг л, муу амьтаныг хашиж хашираагаад ч юумуу туугаад л гарган биз дээ, монгол хүн байж юуун их уур хилэн бэ дээ,

    Хариулах
  • 120.22.171.169
    2024/02/19

    Муу бна. Монгол хүн ийм болчих гэж !!!!

    Хариулах