Хүйтний эрч ирэх баасан гарагаас эхлэн бага зэрэг суларна

Х.Батсайхан
2024/02/20

Ирэх арав хоногийн буюу хоёрдугаар сарын 19-28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 

Хур тунадас 

  • Хоёрдугаар сарын 19-нд Монгол Алтай Уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 
  • Хоёрдугаар сарын 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 
  • Хоёрдугаар сарын 21-нд Баруун аймгуудын нутгийн зарим газар, Говийн нутгийн баруун хэсгээр
  • Хоёрдугаар сарын 22, 27-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 
  • Хоёрдугаар сарын 23, 26-ны өдөр Баруун болон төвийн нутгийн зарим газраар 
  • Хоёрдугаар сарын 24-нд Алтай хангайн уулархаг нутгаар 
  • Хоёрдугаар сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 
  • Хоёрдугаар сарын 28-нд Төв болон зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна. 

Салхи, шуурга 

  • Хоёрдугаар сарын 19-22-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор
  • Хоёрдугаар сарын 27,28-нд Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ. 

Агаарын температур 

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, жавартай хэвээр байна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус хүйтэн Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус хүйтэн, өдөртөө 20-25 градусын хүйтэн  Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн байх бол бусад нутгаар шөнөдөө 28-33 градус хүйтэн, өдөртөө 16-21 градусын хүйтэн байна. 

Нийслэл Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 23-нд ялимгүй цас орох бол хоёрдугаар сарын 25-нд цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байна.  Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрнэ.  Ойрын хоёр хоногтоо хүйтэн хадгалагдаж Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 34-39 градус хүйтэн, бусад хэсгээр 28-33 градус хүйтэн байна.  Өдөртөө 16-21 градус хүрч хүйтэрнэ. 

Харин хоёрдугаар сарын 23-наас эхлээд агаарын температур нийт нутгаар бага зэрэг сулрах төлөв ажиглагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна