Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэд ААН-үүдийг хандивтын аянд нэгдэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн уриалсан билээ.
Тэгвэл уг уриалгад БОАЖЯ-ны албан хаагчид нэгдэж, нэг өдрийн цалингаа хаваржилт хүнд байгаа аймаг, сумын малчдад өвс тэжээл, шатахууны дэмжлэгт зориулан хандивлахаар болжээ. Мөн харьяа 87 газрын 3191 албан хаагчдыг аянд нэгдэхийг уриалсан байна.
УЦУОШГ-аас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна