УОК-оос хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Сүхбаатар аймгийн 13 сум мөсөн зудын хэмжээнд хүрчээ. Аймгийн аюулгүй нөөцийн өвсийг нэмэгдүүлэх шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргаж, сумдаас өвсний захиалга авч хуваарийн дагуу хүргэлт хийж эхэлсэн. УОК-оос өвс тэжээл хүргүүлэх 6 чиглэлээр аймгуудад ажлын хэсэг ажиллах гэж байна. Түүнчлэн 13 суманд 1950 тн улаан буудайг олгох аж.
УИХ-ын гишүүн Н.Ганибал, аймгийн Онцгой комисс болон холбогдох албаныхан нөхцөл байдал дээр ажиллаж байгаа бөгөөд сум хоорондын замыг цэвэрлэж нээх, өвс тэжээл, хүнс, эмийг иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Өвс ачсан машин цасанд суун тээвэрлэлт хийхэд хүндрэл гарч байгаа учир Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн техникийг татаж, Эрдэнэцагаан болон Дарьганга, Онгон, Наран чиглэлд зам нээх ажлыг зохион байгуулж эхэллээ.
Эрдэнэцагаан сум болон Бичигтийн боомт орчмын зарах өвсийг судлан татаж авах нөхцөлийг бүрдүүлэхээр аймгийн Онцгой комисс шийдвэрлэснийг мэдээлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна