Малчдад туслах аяны хүрээнд иргэдээс тэрбум гаруй төгрөг, 500 гаруй сая төгрөгийн бараа материал цуглажээ

Zuv.mn
14 цаг 56 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас нийт ард иргэд, ААН-үүдэд хандаж, халуун сэтгэлийн хандивын аянд нээгдэхийг уриалаад байгаа билээ. Тэгвэл аяны хүрээнд иргэдээс нэг тэрбум гаруй төгрөг, 500 сая гаруй төгрөгийн эд материал цугласан талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өглөө.

"Аймаг орон нутаг, улсын түвшинд хандивын аян зохион байгуулагдаж байна. УОК-ын харьяа төвлөрсөн хандивын дансанд одоогоор тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив болон 500 гаруй сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Эдгээрийг шаардлагатай малчин өрхөд шилжүүлэн ажиллана" гэж тэрбээр мэдэгдсэн юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2024/02/26

    хэдэн хогийн өлөн дарга нар нь хуваагаад идчихнээ малчдад очихгүй ээ

    Хариулах
  • 176.66.87.78
    6 цагийн өмнө

    Хэдэн дарга нар хуваагаад идчих бэз сураагүй биш....

    Хариулах
  • 202.9.40.32
    13 цагийн өмнө

    Хэрэгцээтэй хүнд нь, газарт хүрч, хүргэж өгч л үзээрэй дээ

    Хариулах