Б.Батзориг: Иргэн Б гэртээ олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдал тогтоогдсон

Zuv.mn
2024/02/26

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  Цагдаагийн байгууллагаас 34,860 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 642 хэргийг Шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорт хүргүүлжээ.  ХМТ-ийн дарга Б.Батзориг олон нийтийг цочроосон зарим хэргийн талаар бодит мэдээлэл өглөө.  

Тэрбээр “Найз охиноо хөнөөж, нохойд хаяж өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, хар тамхитай тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Ц-тэй хамтран амьдарч байсан Б нь олон тооны нохой тэжээдэг байсан нь тогтоогдсон. Цахим орчинд энэ хэргийн талаар “Мансуурсан этгээд найз охиноо хөнөөж, нохойд хаяж өгчээ”, “... нохойгоо хооллосон” гэх зэрэг иргэдийн санаа сэтгэлийг сэртхийлгэсэн мэдээллийг нийтэлж байгааг одоогоор батлах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа тсралтгүй, шуурхай явагдаж байгааг мэдэгдэж байна. Осол гамшиг, гэмт хэргийн талаар мэдээлэхдээ холбогдогчийн ойр дотны хүмүүс болон өсвөр насныханд хэрхэн нөлөөлөхийг харгалжах, мэдээлэл нь үнэн эсэхийг баталгаажуулах, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар таамаг бүхий мэдээ, мэдээлэл албаны эх сурвалжаас тодруулалгүйгээр мэдээлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчид болон бусад этгээдэд зөвлөж байна” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна