"Токи" аппликейшнд машин худалдана, цахим орчинд "Өвс тэжээл зарна" гэж иргэдийг залилах хэрэг их гарч байна

Zuv.mn
2024/02/26

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн дарга С.Тайван фэйсбүүк, "Токи" аппликейшнд зар байршуулах замаар иргэдийн мөнгийг хулгайлж байгаа талаар ноцтой хэргийн талаар дэлгэлээ. 

Тэрбээр "Монгол Улсын иргэн Ш /17 настай/ 283 хүний фэйсбүүк хаягийг хакердаж, 29 иргэнээс 13 сая төгрөгийг шилжүүлж авсан хэргийг шалгаж байна. Мөн "Токи" гэх апплейкшн дээр машин худалдах зар байршуулж, таны хувийн мэдээллийг апплейкшн дээр оруулж, дансан дахь мөнгийг хулгайлах гэмт хэрэг гарч байна. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягийг хакердаж, мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна. 

Арилжааны банкны ажилтан М иргэний цахим хэтэвчийг шинээр үүсгэж, хадгаламжид байсан мөнгийг татаж авдаг байсан хэргийг шалгаж байна" гэв. 

Сүүлийн үед цахим гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны дансыг ашиглан үйлдэж байгаа аж. 

КГХТТ 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага хүлээн авч, 300 дуудлагад нийт мөнгөн дүнгийн 60.1 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийж ажиллажээ. 

Хойшлуулашгүй мөрдөн шалгах ажиллагаагаар 26 иргэнд учирсан 161 сая төгрөгийн хохирлыг буцаан төлүүлсэн. Тодруулбал, иргэд байр болон машин худалдаж авах, өвс тэжээл худалдаж авах нэрээр зар байршуулсны дагуу их хэмжээний мөнгө шилжүүлж хохирч байна. Иргэд цахим залиланд болохгүй байх үүднээс урьдчилан сэргийлж, хэрвээ  хохирсон бол цагдаагийн 102 утсанд мэдэгдэх шаардлагатай. Алба хаагч банкны ажилтан руу холбогдож, хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарах юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна