“Гэмт хэргийн хот 4” кино кассын орлогоор дээд амжилт тогтоолоо

Zuv.mn
2024/05/13

БНСУ-ын уран бүтээлчдийн бүтээсэн “Гэмт хэргийн хот” киноны дөрөвдүгээр ангийг өнөө өглөөний /2024.V.13/ байдлаар БНСУ-ын кино театруудад 9,756,978 хүн үзэж, дээд амжилт тогтоожээ. Тус кино хамгийн ашиг орлоготой киноны жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлж байна.

Гэмт хэргийн хот киноны эхний анги 6,880,546 хүн үзэж байсан бол хоёр дугаар ангийг 12,693,415 хүн, гуравдугаар ангийг 10,682,813 хүн үзэж байсан аж. Киноны дөрвөн ангийг нийлээд 40 сая гаруй хүн үзсэн нь ч мөн улсдаа дээд амжилт болжээ.

Одоо театруудад гарч буй дөрөвдүгээр анги нь хамгийн богино хугацаанд есөн саяас дээш хүн үзсэн дээд амжилтыг мөн тогтоогоод буй аж.

Киноны гол дүрд нэрт жүжигчин Ма Дон Сог тоглодог юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна