Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн амь насанд өчигдөр халджээ. Халдага нийслэл Братиславын дагуул хотод иргэдтэй уулзаж байх үед болсон байна. Тодруулбал, Ерөнхий сайд машиндаа суух үеэр үл таних этгээд олны дундаас гарч ирэн таван удаа бууджээ. Гэмт этгээдийг баривчилсан бөгөөд 71 настай К.Йурай гэгч этгээд байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Ерөнхий сайдыг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засалд оруулсан байна. Мэс засал амжилттай болж, сумнуудыг гаргаж аван эмчилгээг хийсэн ч биеийн байдал маш тааруу байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байгаа юм.
Ерөнхий сайдыг чиглэсэн таван буудлагын гурав нь байндаа туссан бөгөөд нэг нь хэвлийд онож, бие дотор тогтсон бол нөгөө нь хэвлийгээр орж, аарцгийг цөмлөн нэвт гарч явсан. Гурав дахь сум мөрөнд нь туссан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна