Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэгний үлдэгдлийг олжээ

Zuv.mn
2024/05/20

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэг сураггүй алга боллоод байсан билээ. Тэгвэл уг нисдэг тэрэгний үйлдэгдлийг Туркийн илгээсэн дрон олж илрүүлжээ.

Дроны авсан дүрснээс үзвэл нисдэг тэрэг осолдсон нь баттай болсон байна. Ослын газрыг тогтоосон тул аврагчид хэргийн газар руу явжээ. Ослын газар нь аврагчдын байрлалаас хоёр км орчим зайтай тул хүрч очиход бага хугацаа шаардана гэж Ираны армийн генерал Асгар Аббас Гализаде ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна