Ираны Ерөнхийлөгч Эбрахим Райсийн зорчиж явсан нисдэг тэрэгний осолдсон байршлыг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ослын газар дээрээс анхны мэдээллүүд ил болж эхэллээ.
Ираны төв телевизийн мэдээлснээр, ослын газарт амьд хүн олдоогүй байна. Тодруулбал, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон түүнтэй хамт зорчиж явсан Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян нар амь насаа алджээ. Гэхдээ Ираны тал одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна