Агаарын тээврийн салбарт тэргүүлэгч “Боинг” компани өөрийн зохион бүтээсэн “Starliner” хөлгөөр хүн дэлхийн тойрог замд гаргах оролдлого бүтэлгүйтжээ.
Хөлгийг хөөргөхөөс хэдхэн минутын өмнө аяллыг тодорхойгүй шалтгаанаар цуцалсан байна.
Шалтгааныг олж засаж чадвал өнөөдөр орон нутгийн цагаар 12.03 цагт хөөргөх боломж байгаа гэсэн мэдээлэл гарсан ч илүү урт хугацаагаар хойшилж болохыг эх сурвалж үгүйсгээгүй аж
“Starliner” хөлгөөр НАСА-гийн сансрын нисгэгч Бач Уилмор, Сани Уиллямс нар нисэх байсан юм.
Агаарын тээврийн салбарт тэргүүлэгч Боинг сансрын бизнест хүч сорихыг эртнээс оролдож байгаа ч ийнхүү оролдлоого бүр нь хойшилж байна. Тус компанийн нэг оролдлого өмнө нь бүтэлгүйтсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна