Франц улс олимп угтан Парис хотоос орон гэргүйчүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Zuv.mn
2024/06/05

Францын цагдаа нар нийслэл Праис хотоос орон гэргүй хүмүүс, дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Олон нийтийн зүгээс эрх баригчдын энэ үйлдлийг “Нийгмийн цэвэрлэгээ” гэж нэрлэн дургуйцлээ илэрхийлж байгаа аж.

Түүнчлэн, хотын дундуур урсдаг Сена мөрний усыг цэвэршүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Тодруулбал, хоёр хаягдлыг цэвэрлэж, өдөрт нэг удаа дээж аван шилжилгээнд өгч байгаа юм байна.

Олимптой холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Францын “Лилль”, ПСЖ зэрэг багууд тоглогчдоо олимпод оролцуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж эхэлсэн байна.

Дасгалжуулагчид Олимпоос илүү “Евро чухал” гэсэн байр суурь илэрхийлж байгаа учраас дээрх шийдвэр олон нийтээр шүүмжлүүлэх нь харьцангуй гайгүй байна. Ямартай ч, “Парис 2024” олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд оролцох Европын багууд сул бүрэлдэхүүнтэй оролцох магадлал өндөр болжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна