ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “ОХУ барууны улсуудад цохилт өгүүлэх зорилгоор бусад улсуудад зэвсэг нийлүүлэх боломжтой” гэж мэдэгджээ. Тэрбээр барууны орнууд ОХУ-д цохилт өгүүлэхээр Украинд алсын тусгалын зэвсэг нийлүүлж байгааг шүүмжилж байхдаа ийм мэдэгдэл хийсэн байна.
АНУ тэргүүтэй барууны хэд, хэдэн улс ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа бай руу цохилт өгөх ногоон гэрлийг Украйнд өгсөн юм. В.Путин тэдний энэ алхмыг “Маш ноцтой асуудалд хүргэж магадгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Тэд бусдад ийм зэвсгийг нийлүүлж , манай нутаг дэвсгэрт довтлох, бидэнд асуудал үүсгэхийг санаархаж байгаа бол, бид яагаад тэдэнд цохилт өгүүлэхээр бусад улсад зэвсэг нийлүүлж болохгүй гэж...” хэмээн В.Путин онцолсон байна.
Гэхдээ тэрбээр Москва ямар улсуудад зэвсэг нийлүүлэх боломжтойг тодорхой хэлээгүй.
Тэрбээр дээрх мэдэгдлийг “Украин улс манайд үйлдвэрлэсэн алсын тусгалтай зэвсгээр ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжтой” гэж мэдэгдсэн Германы эрх баригчдад зориулсан бөгөөд “Хэрвээ ийм зүйл болсон тохиолдолд хоёр улсын харилцаа бүрмөсөн сүйтгэх болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Өөрсдийнхөө үйлдвэрлэсэн зэвсгийг ОХУ-ын нутагт цохилт өгөхөд ашиглах зөвшөөрлийг Украинд Германаас гадна АНУ мөн өгсөн байсан. Ерөнхийлөгч Жо Байден “Украйнд АНУ-аас нийлүүлсэн зарим төрлийн зэвсгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа объектуудад цохилт өгөх зорилгоор ашиглаж болно” гэж мэдэгдсэн ч Харьков орчимд л ашиглагдаж байгаа юм.
Их Британийн гадаад хэргийн сайд Д.Кемерон мөн “Британийн зэвсгийг хэрхэн ашиглахаа Украйн өөрөө шийднэ” гэж мэдэгдээд Оросын нутаг дэвсгэрт байгаа объектод цохилт өгөх хэрэгтэй гэж зөвлөж байсан юм.
П.Наранчимэг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
82.144.201.2
Хоосон сүрдүүлэг байхаа...
Хариулах