Шуурганы улмаас 6 өрхийн гэр, малын саравч нуржээ

Х.Есү
2024/06/07

Төв аймаг, Жаргалант сум Баянбулаг багийн "Баянгол" гэдэг газар өчигдөр /2024.06.06/ 17:00 цагийн орчим борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд 6 өрхийн гэр, 1 малын саравч нурж, 1 худгийн дээвэр хууларчээ. 

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 21:13 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. Жаргалант сумын Баянбулаг баг дахь худгийн дээвэр, иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр, иргэн Б, А, А нарын 5 ханатай 3 гэр, иргэн Ц, Х нарын 6 ханатай 2 гэр, иргэн М-ийн 8х20 метрийн хэмжээтэй малын саравч тус, тус нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна